Popular Posts

Wednesday, May 21, 2014

Өүлэн эх


ЧИНГИС ХААН
X-XII зууны үед Монгол болон Түрэг угсааны олон аймгууд Хятадын цагаан хэрмээс Оросын Байгаль нуур хүртлэх нутгийг эзлэн оршиж байв. Энэ дунд хамгийн хүчирхэг нь Хамаг монгол, Хэрээд, Найман, Мэргэд, Татаар аймаг байсан бөгөөд Урианхай, Хонгирад, Барга, Буриад, Хорь түмэд, Соён зэрэг аймгууд тус тус бие даан янз бүрийн нутагт салангид тусгаар оршиж байв.
XIII-XY зуунд Хамаг Монголын эзэн Чингис хаан, түүний үр ач нар түүхэнд урьд өмнө байгаагүй уудам газар нутагтай, Монголын түүхэн дэх гурав дахь эзэнт гүрнийг байгуулжээ. Монголын эзэнт гүрний нөлөөгөөр улс орнуудын хилийн зурвас өөрчлөгдөж, олон янзын соёл иргэншил нэгэн дэг журманд захирагдан оршжээ. Мөн язгууртнуудын эрх ямбаны тогтолцоо нурж, салангид олон жижиг овог аймгуудын эрин үе эцэс болсон юм. Улс үндэстнүүдийн хооронд харилцаа холбооны шинэ хэлбэр үүсэж, худалдаанд суурилсан дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцоо бий болсон гэж үздэг.
  • Монголчуудын өвөг Бөрт чоно, Гуа маралын X үеийн удам Алунгоо хатан бөгөөд Алунгоо хатны XII үе нь Чингис хаан юм. 1189 онд Тэмүжинийг хаан ширээнд залж,Чингис хаан гэдэг цол олгожээ. Чингэс гэдэг нь далай тэнгис гэсэн турк үгнээс гаралтай бөгөөд хааны эрх мэдэл далай шиг хязгааргүй гэсэн утгыг илэрхийлсэн гэж түүхчид тайлбарладаг. 27 настай Чингис хаан бүх Монголыг нэгтгэхийн тулд 16 жилийг зориулж, эцэст нь 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулан Онон мөрний хөвөөнд хааны ордыг босгож, мянган азаргын цагаан сүүлээр Есөн манжлагат цагаан сүлд, Дөрвөн манжлагат хар сүлд-ийг улсын сүлд болгон тахижээ.


ӨҮЛЭН ЭХИЙН ТУХАЙ ТОВЧ 
Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон гавъяат эх билээ. 
... Өүлэн эхийн бие чилээрхэхэд олон сүм хийдээр буян хийлгэе гэсэн Цагаадайн үгийг сонсоод Чингис хаан: “Нэгэн гайхамшиг буян буй. Тэр нь юу гэвээс даруй газар бүрийн таван завсаргүй ялтнаас бусдын ялыг хөнгөлж тавиад хотын доторх олон сүм хийд, мандал суварга бүр дор олон чин вангуудыг гаргаж хутаг гуйн хүж шатаалгаж эхийн насыг гуй юу” гэж хэлдэг билээ. 
Үүнээс үзэхүл Чингис болон дүү нарт нь Өүлэн эх ачлалт ээж нь, зөвхөн тэдний эхээр зогсохгүй Монголын төрд авралт эх нь байсан ажгуу. Шулуун шударга, төв голч зантай Өүлэн эх Их Монгол улсын цадигийг бичилцэхэд үр хүүхэд, төр улсдаа том гавьяа байгуулсан Монголын түүхнээ хэзээ ч үл мартагдах төрийн хүн болой. 
Өэлүн эх үр хүүхдээ энэ хэмжээнд ачилж хүмүүжүүлж өсгөөгүй бол Их Монгол улсын гал голомт өдий зэрэгтэй мандан бадрах эсэхийг хэлэхэд бэрх. Үүнд Өүлэн хатан ижийн мөнхийн сүр хүч, энэрэл хайр, гүн хүндэтгэл, суу гавъяа оршдог юм.




No comments:

Post a Comment